Визийн үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмж, гарах-орох виз олгох, гадаадын иргэний бүртгэл зэрэг 4 төрлийн үйлчилгээг хүчингүй болгосон. Тогтоол нь энэ оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Монгол Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоосноор гадаадын улс орнуудын визийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, валютын ханшийн зөрүү болон манай улсын дотоодын эрх зүйн орчин зэргээс шалтгаалан олон жилийн туршид үүсч буй үнийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, хууль тогтоомжийн дагуу шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон Монгол Улсын цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөхийг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.
Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ: