Гадаадын зургаан ажиглагч Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-29 14:39:43

Монгол Улсад өрнөж байгаа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар Европын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас 200 гаруй олон улсын ажиглагч манай улсад ирж энэ удаагийн сонгуулийг ажиглаж байгаа аж.

Тус байгууллагын зургаан ажиглагч гурван баг болон Увс аймагт ажиллаж байна. Испани, Англи, Франц улсаас ирсэн ажиглагч нар ОХУ-аас ирсэн ажиглагчидтай хамтран гурван баг болж сумдаар явж байна. Тэс, Зүүнговь, Малчин суманд нэг баг ажиллаж байгаа бол Улаангом, Тариаланд болон Ховд, Бөхмөрөн суманд бусад багууд нь ажиллаж байна.

Олон улсын ажиглагчид өчигдөр Баян-Өлгий аймгаас Увсад ирсэн бөгөөд орон нутгаас орчуулагч авчээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ