Ирэх сард олон улсын 7 чиглэлд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-08 13:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас энэ оны 9 дүгээр сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргаад байна. Цар тахлын үед хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас хамаарч зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай болохыг ИНЕГ-аас мэдэгдлээ.

Ирэх сард үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компаниас гадна "Хүннү Эйр", "Korean Air", "Turkish Airlines", "Asiana Airlines" гэсэн гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчид олон улсын 7 чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОК-ын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой юм байна. 




Холбоотой мэдээ