Нью-Йоркийн оршин суугчдаас вакцины гэрчилгээ шаардана

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-08-04 12:26:38

НЬЮ-ЙОРК. /NHK/. АНУ-ын Нью-Йорк хотод зоогийн газар, бялдаржуулах төв, кинотеатраар үйлчлүүлэхдээ коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлэх шаардлагатай болно гэж тус хотын дарга Билл де Блазио мягмар гарагт мэдэгджээ.


Түүний хэлснээр, ажилтнууд, үйлчлүүлэгчдийн аль аль нь вакцины дор хаяж нэг тунд хамрагдсан байх хэрэгтэй ажээ. Ийнхүү вакцины гэрчилгээг зоогийн газар, бялдаржуулах төв болон бусад энтертайнмент төвүүдээр үйлчлүүлэхдээ үзүүлэхийг шаардана.


"Вакцинд бүрэн хамрагдсан нью-йоркчуудад хотын бүх зүйлс нээлттэй болох бол вакцин хийлгээгүй оршин суугчдын хувьд олон үйл ажиллагаанд оролцох боломжоо хязгаарлуулна” гэдгийг хотын дарга хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэлсэн байна.


Франц, Италийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд вакцины гэрчилгээ шаардах ажлыг аль хэдийнээ хэрэгжүүлээд байгаа юм.


Харин энэхүү шийдвэрийг ирэх есдүгээр сарын 13-наас мөрдөж эхлэх Нью-Йоркийн хувьд ийм арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж буй АНУ-ын анхны хот болж байна. 

Холбоотой мэдээ