Сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгөх иргэдийн тоо өсжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-03 16:58:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар 130  хүн үйлчлүүлжээ. Үүний 80 гаруй хувь нь жирэмсний хяналтад орсон эмэгтэйчүүд байна.

БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 85.4 хувийг хамруулсан байна. Тус төв сайн дурын үзлэгт хамруулахаас гадна зөвлөгөө өгдөг байна. Түүнчлэн залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ. Жил бүр тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж байгаа аж. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд  58 хүнд хийж, шинээр илэрсэн зургаа, давтан 12 хүнийг хяналтад авч эмчилсэн байна.  Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос таван хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 60 орчим хувийг эзэлж байна. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаас иргэдийг сайн дураар эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахыг уриалж тодорхой арга хэмжээ зохион байгуулснаар бэлгийн замын халдварт өвчний гаралт буурч байгаа гэж тус кабинетаас мэдээлэв.

Холбоотой мэдээ