Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-02 18:45:48

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-9-нийг хүртэлх 7 хоногийн хугацаанд цаг агаарын урьдчилсан төлөв ямар байх талаар аймгийн УЦУОШТ-өөс тодрууллаа.

“Энэ сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метрт хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Харин 7, 8-нд бага зэрэг сэрүүснэ” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн инженер М.Отгонхүү хэллээ.

Холбоотой мэдээ