М.Анхцэцэг огцом өргөлтийн дараа 5-д эрэмбэлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-02 16:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн 87 кг-д хүчээ сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө гүйцэтгэж эхний өргөлтөө 110 кг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон ч 2 дахь оролдлогоороо захиалгаа амжилттай өргөв.


Харин 3 дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу гэсэн шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор 5 дугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна. 


Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан 2 тамирчин байна.

Холбоотой мэдээ