Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 кг-ыг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-02 15:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д хүчээ сорьсон Монголын тамирчин ОУХМ Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа.


Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр оролдлогодоо алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг өргөсөн амжилт /87+116 кг/-ыг үзүүллээ.


Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм 219, Гватемалын М.Учело 207 кг-ыг тус тус өргөжээ.

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 14 цаг 50 минутаас 87 кг-ын А хэсэгт хүчээ сорин өрсөлдөнө.

Холбоотой мэдээ