Монголд хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад орлоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-06-28 19:41:43

Өмнөговь аймагт амьд мэт үлэг гүргүүлтэй соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк ашиглалтад орж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орлоо.

Тус оргилуурын өндөр нь 42 метрт хүрдэг байна.

Говь нутагт ийнхүү хүүхэд залуустаа төдийгүй нийт иргэддээ зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ