Францын алдарт бөх Тедди Ринер, Оросын залуу жүдочид ойчив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-30 15:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн хамгийн хүнд жин /+100 кг/-д хүч үздэг олимпын хошой аварга, дэлхийн 10 удаагийн аварга, спортын ертөнцөд “Teddy Bear” хэмээн алдаршсан Францын бөх Тедди Ринер “Токио-2020” -д олимпын наадамд 3 дахь алтан медалиа хүртэх зорилготой ирээд Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны жүдоч Тамерлан Башаевт ялагдлаа.


Түүнийг Токиод торолгүй түрүүлнэ гэсэн олон хүний таамаглалыг эцэс болгон дөнгөж сая “Ниппон Бүдокан” ордонд болж буй жүдо бөхийн +100 кг жинд А хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2 метр 04 см өндөр нуруутай 32 настай Т.Ринерийг Оросын 25 настай жүдоч базари үнэлгээгээр ялж, дагах барилдаан хийж, энэ олимпын хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болгов.

 

Олимпын хошой аварга, Францын жүдоч Тедди Ринер, Токиод олимпын 3 удаагийн аварга болж, Японы алдарт Номүрагийн амжилтыг давтана гэж байсан юм. Т.Ринер сүүлийн үед тэмцээнд оролцохгүй байгаагаа 2024 оны Парисын олимпод оролцох зорилгоор гэж тайлбарлаж байв.


 

Токиогийн татами дээр Тамерлан Башаев хэсгийн аваргын төлөө түүнтэй барилдахдаа хэмнэлд нь орвол шүүгчид торгуулах тул шийдсэн мэх хийх зорилготой. Харин нэмэлт цагийн барилдаанд Башаев үүрэх мэх хийхэд Тедди хариу мэх хийж, арагш татахад тэр хүчтэй түрээд нуруугаар нь унагаж орхив. Тус барилдааны бичлэгийг шүүгчид нягталж үзээд Башаевт вазари өгснөөр Т.Ринер ийнхүү дагах барилдаанд шилжлээ.

Холбоотой мэдээ