98 хувь нь вакцинд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-30 13:56:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 12-17 насны хүүхдүүд коронавирусний эсрэг вакцинд хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар  эхний тунд 7723 хүүхэд хамрагдсан бол хоёрдугаар тунд 6104 бүрэн хамрагджээ. Ингэсэнээр  нийт 13827 хүүхэд хамрагдаж 12-17 насны вакцинд хамрагдах боломжтой хүүхдүүдийн 98 орчим хувь нь  бүрэн тунгаа хийлгэжээ.

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 111.809 иргэн ковидын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна. Үүнээс нэгдүгээр тунд 56798 хүн, хоёрдугаар тунд 55011 хүн тус тус хамрагджээ.

 

Холбоотой мэдээ