Хоёр сарын хугацаанд 4398 тохиол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Сүүлийн
24 цагт 125
сорьцод шинжилгээ хийхэд халдварын 92 тохиолдол шинээр нэмэгдлээ. Үүний 24 нь
буюу 26.1 хувь нь 0-18 насны хүүхэд аж. Дархан суманд 64, Орхон суманд гурав, Шарын гол суманд зургаа, Хонгор суманд долоон тохиолдол тус тус бүртгэгджээ.
Ингэсэнээр 2021 тавдугаар сарын 28-ны
өдрөөс хойш буюу цар тахлын хоёр дахь давалгаа эхэлснээс өнөөдрийг хүртэлх
хугацаанд Дархан-Уул аймагт 4398 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар эмчлэн
тусгаарлах байранд 600 хүн, 368 хүн
гэрээр эмчлүүлж байгаа талаар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Мөнхбат мэдээлэв. Дээрх иргэдийн
144 нь хүүхэд, 456 нь насанд хүрэгч ажээ.
Эмчлүүлэгсдийн
биеийн байдлын тухайд хөнгөн 543, хүндэвтэр 48, хүнд 8, жирэмсэн 20 эмэгтэй байна.
Маш
хүнд байсан нэг иргэн өнөө өглөө эмчилгээний 21
дэх хоног дээрээ нас барсан байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнд аймгийн онцгой комиссоос мэдээллийн цагийн эхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Нэгдсэн эмнэлгийн зургаан эмчлэн тусгаарлах байранд 373, Саран-Элит эмнэлэгт 92, Буянтай эмнэлэгт 53, Шарын гол сум 63, Хонгор сумд 16, Орхонд 3 хүн тус тус эмчлүүлж байна. Хүчил төрөгчийн бичил үйлдвэр баригдаж байгаатай холбоотой Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасгийн эмчлэн тусгаарлах байрны 30 орыг түр чөлөөлсөн аж.
Гэрээр
эмчлүүлж буй
368 иргэний 120 нь хүүхэд байна. Өнгөрсөн хугацаанд гэрээр
нийт 892 хүн эмчлэгджээ.