Асадын дэглэмийн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-30 17:31:40

ПАРИС. /TASS/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн 2011-2013 онд үйлдсэн цэргийн гэмт хэргийг Франц мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ тухай “France-Presse” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын 15-наас эхлүүлсэн урьдчилсан мөрдөн шалгалтыг “Цезарь” хэмээх цэргийн цагдаагийн газарт гэрэл зурагчнаар ажиллаж байсан хүний өгсөн мэдүүлэгт үндэслэсэн байна. 2013 онд Сириэс зугтан гарсан түүнд зовж амиа алдсан хүмүүсийн цогцсыг авсан 55 мянган зураг байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд