Дүйцүүлэх албаныхан бэлтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-28 17:48:37

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдэд “Анхан шатны бэлтгэл” сургалт зохион явуулжээ. Сургалтад хамрагдаж байгаа 40 иргэн энэ сарын 06-20-ныг хүртэл Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид бэлтгэл сургуулилт хийсэн байна.

Сургалтад багшаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер ахмад Т.Мөнхбат, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн зэвсгийн албаны дарга, дэслэгч Б.Цэрэнчимэд, салааны захирагч Б.Батхүү, жагсаалын даргаар ахлах ахлагч Д.Амарбуян нар ажиллажээ. Цэргийн дүрэм, Жагсаалын бэлтгэл, Галын бэлтгэл, ЦЭОХ, Биеийн тамир өдрийн 10 цагаар, нийт 100 цагийн хичээлийг хуваарийн дагуу амжилттай явуулсан байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ