Гал түймэр унтраах автомашин мөнхийн зогсоолдоо зогсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-29 15:47:40

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид гамшиг осол,  гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн  автомашиныг мөнхийн зогсоолд нь байршуулжээ.

Тус ангийн түүхэн 60 жилийн хугацаанд 40 жил үүрэг гүйцэтгэсэн энэ автомашин нь Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдсэн “АЦ-30/130/63a” маркийн автомашин юм. Автомашиныг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн хашаанд түүхэнд мөнхжүүлж зогсоолд нь байршуулжээ.  

Холбоотой мэдээ