Шинжилгээ өгсөн иргэдийн 52,5 хувиас нь халдвар илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-29 15:25:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт гэрийн ажиглалтаас гарсан болон ойрын хавьтлын 340 иргэнд антигенд суурилсан түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 162 иргэний хариу эерэг гарчээ.

Энэ нь шинжилгээ өгсөн нийт хүмүүсийн 52,5 хувиас нь халдвар илэрсэн гэсэн үг юм. Ийнхүү тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 1615 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 145 нь Өлгий сумын, 3 нь Толбо сумын, 2 нь Улаанхус сумын, 6 нь Цэнгэл сумын, 2 нь Буянт сумын, 4 нь Цагааннуур тосгоны иргэд аж.

Тус аймгийн хэмжээнд цар тахлын идэвхтэй голомтын тоо 332 байгаа бөгөөд 2128 иргэнийг гэрээр ажиглаж байна. 

Холбоотой мэдээ