Нью-Йоркийн шүүхүүд вакцинд хамрагдаагүй ажилтнууддаа тогтмол шинжилгээ өгөх шаардлага тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-29 15:27:45

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Нью-Йорк муж улсын шүүхүүд “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй ажилтнууддаа коронавирусний шинжилгээ тогтмол өгөх шаардлага тавина гэж лхагва гарагт мэдэгджээ.


Шүүхийн мэдэгдэлд энэхүү шийдвэрийн хэрэгжиж эхлэх өдрийн талаар тодорхой дурдаагүй боловч ойрын хугацаанд мөрдөж эхэлнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.


“Ойрын долоо хоногоос мөрдөж эхлэх шинэ бодлого нь вакцинд хамрагдаагүй шүүгчид болон бусад ажилтнуудаас тогтмол шинжилгээ өгөхийг шаардана” гэж Ерөнхий шүүгч Жанет Дифьоре, шүүгч Лоуренс К.Маркс нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Мөн “COVID-19”-ийн шинэ хувилбарууд ихээхэн эрсдэл учруулж буй энэ цаг үед шүүгчид, шүүхийн ажилтнуудыг вакцинд хамрагдахад түлхэц болно хэмээн бичсэн байна. 


Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо муж улсын эмнэлгүүдийн өвчтөнүүдтэй харилцаж буй бүх ажилтан вакцинд заавал хамрагдах хэрэгтэй гэж лхагва гаргийн өглөө мэдэгдсэний дараахан дээрх мэдэгдэл гарчээ. 

Холбоотой мэдээ