Хүн амынхаа 60.1 хувийг коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 11:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас эрчимтэй арга хэмжээ авсны дүнд одоогоор нийт хүн амынхаа 60.1 хувь буюу 1 956 183 хүнийг вакцины хоёр тунд бүрэн хамруулаад байна.


Коронавирусний эсрэг вакцины эхний тунд 66.2 хувь буюу 2 155 040 хүн хамрагдаад байгааг ЭМЯ мэдээлэв.

Хүн амаа "Ковид-19" -ын вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг Малдив Улс тэргүүлж, Монгол Улс 13-т бичигдэж байна. 

Холбоотой мэдээ