Баянзүрх дүүргийн 6-р хороонд дулааны шугам өргөтгөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-26 17:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэдээлснээр "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-р байрны арын замд дулааны шугам өргөтгөнө.


Тодруулбал, Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-р байрны арын зам Саруул төвийн араас зүүн тийш Наран трэйдийн агуулахын ар тал хүртэл 190м газар орон сууцны хороолол дундах авто зам болон явган замын 3 хэсэг газраар сэтэлж ухаж ф500мм-н дулааны шугамыг ф700мм болгож өргөтгөх авто замын ажлыг өнөөдөр 10:00 цагаас ирэх сарын 22-ны 22:00 хоорондох хугацаанд багтаан үргэлжлэхээр байна.

Холбоотой мэдээ