Усанд автсан 1 автомашин, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-24 20:14:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл, Цэнхэр суманд энэ сарын 20, 21-ний өдөр орсон дуу цахилгаантай аадар борооны улмаас иргэдийн гэр болон автомашин үерт автсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 10 иргэнийг үерийн аюулаас авран хамгаалжээ.

Мөн үерийн усанд автсан 1 автомашин, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүн гараагүй байна.

Голын ус үерийн аюултай түвшинд хүрсэн учир иргэн бүр хариуцлагатай байж, болзошгүй үер, усны аюулаас өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ