Залуучуудын байгууллага Олимпын тамирчдад шагнал гардууллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-07-24 13:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн спортын их наадам “Токио-2020” олимп нээлтээ хийсэн өдөр Монголын Залуучуудын Холбооноос олимпод оролцож буй Монгол Улсын баг тамирчдын төлөөлөлд амжилт хүсэн, шагнал гардууллаа.  

Токиод болж буй Зуны 32 дугаар олимын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Эрдэнэбатын Билэгсайхан нарт “Тамирчны алдар”, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” шагналаар шагнасныг МЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Анхбат гардуулан өгч, нийт залуучуудынхаа өмнөөс амжилт хүслээ.

Ташрамд сануулахад, Азийн анхны Залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. МЗХ нь үе, үеийнхээ туршид Монголын хүүхэд, залуучуудыг хамарсан бүх нийтийн спортын олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн юм.




Холбоотой мэдээ