Элчин сайд С.В.Чепурной МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 12:42:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Беларусийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд, 

"Эрхэм хүндэт хатагтай Б.Ганчимэг Танаа,

МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай ахмад ажилтнууд, нийтийн хамт олонд чин сэтгэлээсээ баяр хүргэе.


МОНЦАМЭ агентлаг нь нэгэн зууныхаа түүхэнд  Дотоод явдлын яамны  дэргэдэх Шуудан болон телеграфын хорооноос эхлээд улсынхаа мэдээллийн тэргүүлэгч агентлаг болтлоо хөгжиж, ажил хэрэгч, үнэн зөв мэдээллийг уншигчиддаа шуурхай түгээдэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Монголын хамгийн нэр хүндтэй, эрэлт хэрэгцээтэй хэвлэл мэдээллийн байгууллага болсон билээ.


Танай агентлагийн амжилтын үндэс нь бүтээлч хамт олон, авьяаслаг сэтгүүлч, сурвалжлагч, тоймч болон шинжээчид бөгөөд тиймээс ч Та өнөөдөр өөрийн ажил бүтээлээрээ бахархах бүрэн эрхтэй.  Өнөөдөр МОНЦАМЭ агентлаг нь зөвхөн мэдээллийн брэнд төдийгүй үндэсний сэтгүүл зүйн сургууль юм.


Та болон танай хамт олонд чин сэтгэлээсээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд цаашдын бүтээлд нь амжилт хүсч, танай агентлаг үргэлж хөгжиж цэцэглэж, өдөр бүр сайхан мэдээлэл түгээж байхыг хүсэн ерөөе.


Беларусийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной" гэжээ.



Холбоотой мэдээ