Нийт 296 шинжилгээнээс 19 тохиолдол шинээр илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ 
                                                                    Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 225 хүнд PCR шинжилгээ хийснээс 15 тохиолдол, 71 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 4 тохиолдол батлагдаж, нийт 296  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 19 байна. Үүнд: Тариат 7, Өлзийт 4, Эрдэнэбулганд 8 байна.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23,  дэлгэсэн орны тоо - 630 байна.
Нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 279. 
Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй -163, 
ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүж буй 116, 
Эдгэрсэн -1985 /87.9 хувь нь/ 
Аймгийн хэмжээнд 07.23-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 55405, II тунд – 49064 нийт 104469 хүнийг дархлаажуулсан байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    