Хөвсгөлд нэгдүгээр сараас хойш 82638 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-22 23:40:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн 18.00 цагийн байдлаар тус бүс нутагт 82638 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон байна.

Сүүлийн 3 өдөр дараалан газар хөдлөлт бүртгэгджээ. Хамгийн сүүлд өнөөдөр 15 цаг 45 минутад Ханх сумаас баруун урд зүгт 44 километрийн зайд  3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэдгийг  ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.


Холбоотой мэдээ