Голын эрэг дагуу дур мэдэн хашсан хайс, хашааг буулгажээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-20 12:56:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай суманд голын эрэг дагуу дур мэдэн хашсан хайс, хашаануудыг албадан буулгаж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

-“Улиастай сумын Богд, Чигэстэйн гол дагуу иргэд дур мэдэн хашаа хатгасны улмаас иргэд амарч салхилах боломж хомс. Сумын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна. Тиймээс хайс, хашааг дур мэдэн хашсан иргэдэд албан шаардлага хүргүүлсэн боловч биeлүүлээгүй тул аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу албадан буулгажээ. Улиастай сумын Засаг дарга, түүний ажлын албанаас хайснуудыг албадан буулгах ажлыг наадмын өмнө хийгээд байна. Ер нь нийтийн эрх ашгийг зөрчиж буй эдгээр торон хайснуудыг буулгаж, газрыг чөлөөлснөөр иргэд гэр бүлээрээ амарч салхилах. Мөн голын ай сав дагуу мод тарих, нөхөн сэргээх, хамгаалах, иргэдийн ая тухтай амрах боломжоор хангах Отгонтэнгэр цогцолбор төсөл хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Аймгийн ИТХ-ын 61 дүгээр тогтоолоор хашиж хамгаалсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 10 гаруй иргэний хайс, хашааг буулгаад байна” гэв. 


Холбоотой мэдээ