Нийслэлийн ногоон бүсийн хөнөөлт шавжийг устгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-19 12:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн санд тархсан хөнөөлт шавж устгах ажлын тендерт шалгарсан “Сайхан ойн төлөө” ХХК ойн хөнөөлт шавж устгаж байна.


Тодруулбал, агаарын хөлөг ашиглан, микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгасныг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болжээ. Судалгааны эхний тайлангийн дүнд нийт 2688 га талбайн шавж устгаад байгаа аж. 

Холбоотой мэдээ