177 сорьцоос 38 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-18 12:57:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 146 хүнд PCR шинжилгээ хийснээс 36 тохиолдол, 31 хүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр 2 тохиолдол батлагдаж, нийт 177  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 38 байна.  Үүнд: Хайрхан 1, Ихтамир 4, Өлзийт 5, Төвшрүүлэх 1, Эрдэнэбулганд 27 байна.

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 2110 боллоо.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630.

Нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 283

Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 144

ӨЭМТ-ийн хяналтад гэрээр: 139

Эдгэрсэн: 1812 / 85.9хувь /

Холбоотой мэдээ