Туулах чадвартай авто машинтай болов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-15 11:50:47

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвартай автомашиныг хувиасаа гардууллаа.

Нийт 12 сумын Эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газарт УАЗ-Фургон автомашин, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ланд круйзер-76 автомашин, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт тус бүр 10,0 сая төгрөг тус тус гардуулсан аж.

Төрийн байгууллагын чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, “Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулах зорилгоор дээрх авто машиныг нийлүүлсэн байна.

Холбоотой мэдээ