Нэг өдөрт 276 тээврийн хэрэгсэл 545 зорчигчтой нэвтэрчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-13 20:43:57

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт сүүлийн 24 цагт 41 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 181 иргэний PCR шинжилгээг хийснээс 41 иргэн халдвар авсан нь батлагдлаа. Ингээд тус аймагт бүртгэгдсэн тохиолдол 1587 боллоо. 07 сарын 12-ны өдөр 37 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1183 хүн эдгэрлээ.

Шинээр бүртгэгдсэн 41 тохиолдлууд нь Улиастай суманд 14, Дөрвөлжин, Алдархаан, Завханмандал, Идэр, Нөмрөг, Шилүүстэй, Цагаанчулуут сумдад тохиолдлууд тус бүр нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт коронавирусний халдвартай нь батлагдсан 348 иргэн, гэрээр 43 иргэнийг эмчилж байна. Аймгийн хэмжээнд нийт 71 цэгт, 131 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар аймаг руу 276 тээврийн хэрэгсэл 545 зорчигчтой орж ирсэн бол долоон тээврийн хэрэгсэл 13 зорчигчтой гарсан байна. Аймгийн хэмжээнд нийт 5560 иргэн тусгаарлалтад байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ