Уурын зуухнуудыг бүрэн шинэчилнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-11 23:12:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Баруун-Урт суманд байгаа бүх уурын зуухыг бүрэн шинэчлэхээр болсон. Уурын зуухны шинэчлэлийн ажил, дулааны станцын урсгал засварт аймаг орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Улмаар гурван уурын зууханд суурилуулах 14 зуухыг татан авчээ.

 

Баруун-Урт сумын хэрэглэгчдийн гол ачааллыг Дулааны станц дангаараа хариуцдаг. Хэрэглэгчид нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан станц ачааллаа дийлэхгүй болж, өнгөрсөн өвлийг хүндхэн даван туулсан. "Дулааны станцын 20 мегаватт өргөтгөлийн асуудал яригдаж байгаа боловч хамгийн хурднаар хийхэд 2023 он цаашлаад 2024 оноос нааш ашиглалтад орохгүй. Тэр хүртэл бид Баруун-Урт хотын 23 мянган хүнийг хэрхэн дулаан өвөлжүүлэх вэ гэдэг асуудал нэг номерын зорилт болж байна. Дулааны станцын ачаалал дийлэхгүй болсонтой холбогдуулан нэмэлтээр ашигладаг гурван уурын зуухыг шинэчилнэ. Ингэснээр 6-7 мегаваттын ачааллыг авч,  өвлийн ид ачааллын үед дулааны станцын ажлыг хөнгөлөх боломжтой" гэдгийг Дөрвөлж ОНӨҮГ-ын удирдлагууд хэлж байна.

 

Холбоотой мэдээ