Дэлхийн хамгийн баян хүний хөрөнгийн хэмжээ дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-11 10:18:06

НЬЮ-ЙОРК. /Forbes/. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 10.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт хөрөнгө нь 212.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Харин түүнийг гэргий байсан Маккензи Скоттын хөрөнгө 3.5 тэрбум ам.доллароор өссөн байна.


Энэ долоо хоногт “Amazon” компанийн хувьцаа 5.9 хувиар өсжээ. Ж.Безос “Amazon” компанийн ерөнхий захирлын суудлаа 7 дугаар сард орхисон хэдий ч захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд үлдэж, арав гаруй хувийн хувьцааны багцаа хадгалан авч үлджээ.


АНУ-ын Батлан ​​ хамгаалахын яам үүлэн тооцооллын салбарт 10 тэрбум долларын үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалсан тухай мэдээлэл тийнхүү компанийн хувьцаа өсөхөд нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ