Ирэх сард Сөүл рүү 15 удаагийн нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-09 17:40:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас ирэх сарын гадаад нислэгийн хуваарийг гаргажээ. 8 дугаар сард тухайлбал, БНСУ-ын нийслэл Сөүл рүү 15 удаагийн нислэлийг үйлдэх юм байна. Хуваариар ирэх сард хийх нислэгийн тоо, давтамж нэмэгджээ. 

Манай улс энэ оны 6 дугаар сарын 1-нээс агаарын хилээ албан ёсоор нээгээд байгаа юм. Мөн 7 дугаар сарын 4-нд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор нээж, гадаадаас анхны нислэгийг хүлээн авсан юм. 






Холбоотой мэдээ