Хятадад Юань гүрний үеийн бунхан олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-07-09 13:40:20

ЖИНАНЬ. /Xinhua/. Археологичид Хятадын зүүн хэсэгт орших Шаньдун мужаас Юань гүрний үеийн /1271-1368 он/ 12 бунхан олсон тухай мужийн археологийн хүрээлэн мэдээлжээ.


Нарийн тансаг тоосгон сийлбэр, ханын зураг бүхий бунхануудыг Шаньдун мужийн засаг захиргааны төв болох Жинань хотын зүүн захаас олджээ. Бунханууд дотор 11 булш байсан байна. 


Эндээс олдсон гар бичмэлүүд нь булшнууд Юань гүрний (1271-1368 он) сүүл үед энэ нутагт амьдарч байсан Гуо овогт гэр бүлийнх болохыг баталжээ.


Малтлагын явцад керамик болон шаазан эдлэлүүд, хүрэл толь, зэс зоос, соёлын бусад дурсгалт зүйлс зэрэг 60 гаруй эд зүйл олдсон нь тус бүс нутаг болон түүний ойр орчмын нутгуудад Юань гүрний үеийн шаазан эдлэлийн түүхийг судлахад тус дөхөм болно гэж үзэж байна.


Холбоотой мэдээ