Орхон аймагт 89 хүн халдвар авч, 66 хүн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН 
                                                                    Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст
халдварын 89 тохиолдол бүртгэгдэж, 66 хүн
эдгэрчээ. Халдвар авсан хүний тоо аймгийн хэмжээнд  3459, эдгэрсэн 2279 хүн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй.
Эмнэлгийн
байгууллагуудад 359 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас
биеийн байдал хөнгөн 300, хүндэвтэр 37, хүнд 14, нэн хүнд 8 хүн байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад  гэрийн эмчилгээнд том хүн 486, хүүхэд 246 байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    