Сурагчдад газар хөдлөлийн гамшгаас хамгаалах мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМонгол Улсын шадар сайдын 2016 оны “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх тушаалын дагуу “Говийн баавгай” сэдэвт “Газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдал-Эрүүл мэндийн анхны тусламж”-ийн сургалт боллоо.
Аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Баянхонгор-2 Олон улсын байгууллагатай хамтарсан тус сургалтыг Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант зуслан дээр зохион явуулсан байна. Сургалтанд тус аймгийн Баянцагаан, Бууцагаан, Жинст, Богд, Баянговь, Баянлиг, Бөмбөгөр зэрэг сумдын Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид оролцжээ.
Нийт 125 хүүхэд хамрагдсан тус арга хэмжээний өмнө болон дараа нь авсан судалгаанаас хүүхдүүд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн осол, гэмтлийн үед өөртөө бусдад гарын доорх материал ашиглан эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг чадвартай болсон байна.
Б.Мөнхзул