Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн замын ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хатуу хучилттай зам олноор тавигдаж байна.
Ингэхдээ гэр хорооллын чиглэлд зам тавих, төв замтай туслах замуудыг холбох, тойруу замыг шулуун болгох гэхчлэн ажлыг хийж эхлэв. Албаны хүний яриагаар бол Дорнод аймгийн авто замын сүлжээг сайжруулах бодлого боловсруулан түүнийгээ аймгийн ИТХ-аар батлуулж, эхнээсээ ажил хэрэг болж байна гэж тайлбарлаж байгаа орон нутгийн удирдлагуудын нэр дэвшсэн тойрогт дээрх ажлууд голлон хийгдэж байгаа юм.
-Гэр хороолол руу авто зам тавих ажлын зураг төсөв хийгдэж үе шаттай хэрэгжинэ. Тендерт оролцож байгаа компаниудад зөвхөн зам тавих биш ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэх шаардлагыг тавьж байгаа. Замын чанар, насжилтад анхаарах болно гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон ярьсан юм.
Б.Туяа