Биеийн байдал нь хүндэвтэр хүний тоо нэмэгджээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-07 20:42:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

- ЭМЯ манай аймагт 20 тохиолдол гэж мэдээлсэн. Энэ нь шөнийн 00 цагаар тасалбар болгон авсан мэдээ юм. Түүнээс хойш халдварын 30 тохиолдол нэмэгдсэн. Коронавирусний халдвар авсан иргэн 1045 боллоо. Сэлэнгэ, Сайхан сум, Хялганат тосгонд тус бүр нэг, Хутаг-Өндөр суманд хоёр, Бүрэгхангайд тав, Баян-Агтад тав, Булганд найм, Хишиг-Өндөр суманд долоо тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Манай аймагт халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн иргэн нас барсан. Шинээр нэмэгдсэн халдварын хувьд зөөвөрлөгдсөн гурав, халдвартай иргэний харьцагчдаас илэрсэн 27 тохиолдол байна. Нийт 231 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 220, хүндэвтэр 10, хүнд нэг байна. Биеийн байдал нь хүндэвтэр хүний тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Халдвар аваад эмнэлэгт оройтож хандах байдал байгаа учраас эмч нарын зөвлөгөөг дагах хэрэгтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ