Монгол Улсын цэргийн багт хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цэргийн баг, ХБНГУ-ын Ханновер хотод байх хугацаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид цэргийн сүүлчийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан
НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын удирдлага дор Хойд бүсийн
командлалд үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Э.Амартүвшин захирагчтай
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 13 дугаар ээлжийн бие
бүрэлдэхүүн Германаар дамжин эх орондоо буцлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003-2021 онд Афганистанд олон
улсын цэргийн ажиллагаанд оролцсон бөгөөд ХБНГУ-тай 2009 оноос хойш нийт 2600
гаруй цэргийн алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.