Японы баруун нутагт 140 мянга орчим хүн нүүх зөвлөмж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-07-07 09:55:36

ТОКИО. /NHK/. Японы баруун хэсэгт орших Шиманэ мужид хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан мужийн эрх баригчид 140 мянга орчим хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ.


Шиманэ мужийн хойд хэсэгт орших Изүмо хотод өнөөдөр цагийн дотор 75 орчим мм хур тунадас орсон байна.


Японы төвийн хэсэгт орших Атами хотод үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас өнгөрөгч бямба гарагт хөрсний нуралт болсон юм. Байгалийн гамшгийн улмаас таван хүн амиа алдаж, 29 хүн сураггүйд тооцогдсон хэвээр байна. Хөрсний нуралтын урт нь 2 орчим км байсан бөгөөд 130 гаруй байшин, барилга сүйджээ.


Холбоотой мэдээ