Малчид татвараа төлж эхэлжээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-07 09:58:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сумын малчдын талаас илүү нь малын тоо толгойн албан татвараа төлжээ. Тус сумын Засаг дарга М.Бадам:

            - Манай сумын малчид малын ашиг шимийн орлого орж байгаа нөхцөлд татвараа төлж байна. Ноос, ноолуураа борлуулж тодорхой хэмжээний орлого олж байгаа. Одоогоор малчдын 50-60 хувь татвараа төлсөн гэлээ. Тус суманд малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ, үхэрт 1000, адуунд 1500, ямаанд 700, хонинд 500 төгрөгөөр тогтоосон юм. Сумын хэмжээгээр мал бүхий өрх 650, малчин өрх 510 гаруй байдаг аж.

Холбоотой мэдээ