500 га газрыг хууль бусаар олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 12:34:54
Yesukheitumur Tumurbaatar

БОНХАЖЯ Төв аймгийн Баян сумын иргэдээс ирсэн гомдлыг хянаж, үзээд атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг таслан зогсоохыг Төв аймгийн Засаг даргад даалгалаа.

Тус сумын ИТХ-ын 4 сарын 20-ны 01 тоот тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 5 сарын 11-ний 104 дүгээр захирамжаар Бага хангайн нүүрсний уурхайн зүүн урд хэсгийн 500 га-г "Баян семинтал" ХХК-д эзэмшүүлсэн нь Газар, Тариалангийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг ноцтой зөрчсөн байна.

Иймд 124 иргэний гарын үсэгтэй, Баян сумын Цавчир багийн малчин Д.Жаргалсайханы хүсэлтийн дагуу, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг үндэслэж, сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгох, 63 дугаар зүйлийн 63.1, Тариалангийн тухай хуулийн 15.7, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ