Бүрэгхангай суманд “Ногоон тэжээл” төслийн шан татлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-01 18:35:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд хөдөөгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутагтаа ая тухтай амьдрах боломжийг нэмэгдүүлэх, мал сүргийг эрсдэлээс хамгаалах зорилготой “Ногоон тэжээл” төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, атаршсан газарт ногоон тэжээл тарих шан татсан байна.

            Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, мал сүргийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Дэлхийн дулаарал, бүс нутгийн цөлжилт, малын тоо толгой ихэссэн зэргээс бэлчээрийн талхагдал ихэсч мал маллагаанд сөргөөр нөлөөлж байгаа зэргээс “Ногоон тэжээл” төслийг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. “Малын тэжээлийн хангамж сайжирч, малын ашиг шим нэмэгдэн, малчид, мал бүхий иргэд, аж ахунй нэгжүүд энэ төслийн үр шимийг хүртсэн үр дүн гарна” гэлээ.

Сумын хэмжээнд атаршсан газар тариалангийн 200 га талбайд орон нутгийн иргэдээс бүрдсэн бүл ногоон тэжээл тариалах аж. “Ногоон тэжээл” төслөөр 40 иргэнийг ажлын байраар хангаж, сумын аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй үр  олгон, тариалалт хийж өгч байна. Ногоон тэжээл тариалсан иргэд сумын малчдыг хямд үнэтэй тэжээлээр хангах, цаашдаа зэргэлдээ сумынхны хэрэгцээг нийлүүлэхийг зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ