Коронавирусний нийт батлагдсан тохиолдлын 50 хувь эдгэрчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-01 17:19:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 2180, эдгэрсэн 1080 хүн байна.

Сүүлийн 24 цагт 83 тохиолдол шинээр батлагдаж, 56 иргэн эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.

Тусгаарлах эмнэлэгт 590 иргэн эмчлүүлж байгаагийн 366 нь аймгийн төвд, бусад нь сумдад эмчлүүлж байна.

Дээрх иргэдээс биеийн байдал нэн хүнд зургаа, хүнд 19, хүндэвтэр 54 иргэн эмчлүүлж байгаа бол 511 иргэн хөнгөн хэлбэрт байна.

Холбоотой мэдээ