Сумдын төрийн сан онлайнд холбогдсоноор төсвийн урсгал зардлыг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-25 19:44:24

Завханы сумдын ЗДТГ, төрийн сангийн үйл ажиллагааг цахим болгохоор өнгөрсөн жилээс ажилласан билээ.

Тэгвэл өнгөрсөн жил Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Отгон, Сантмаргаз, Яруу, Цагаанхайрхан, Завханмандал гэх мэт 16 сум цахимд холбогдож үйл ажиллагаагаа явуулжээ. Харин энэ жил үлдсэн найман сумыг онлайн сүлжээнд холбох ажил бүрэн хийгдэж дуусчээ. Бүх сум онлайн сүлжээнд холбогдсоноор төсвийн урсгал зардлыг хязгаарлах, хяналт тавих, нээлттэй ил тод болох боломж бүрдэж буй юм. Энэхүү үйл ажиллагаанд Сангийн яамнаас 170,0 сая төгрөгийн санхүүжилтээр компьютер, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ