Дулааны алдагдал бага байшин барих технолигод сургана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-06-25 19:41:50

Завханы Политехникийн сургууль дээр дулаан алдагдал бага, модон араг бүтэцтэй загварын байшин барих дадлага сургалт хийгдэж байна.

Энэхүү сургалтыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “GIZ МБС” төслийн хүрээнд Улиастай, Тосонцэнгэл сумын Политехникийн багш нарыг чадавхижуулах техник технологийн арга зүйг сургах зорилгоор 13 багшид хийж байна. Энэ үеэр төслийн сургагч багш нар сургалтанд оролцогчдын хамт танхимын сургалт, дадлага ажлыг газар дээр нь хийж буй аж. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд сургалтанд оролцогчидтой хамтран дулаан алдагдал бага, модон араг бүтэцтэй загварын байшин нэгийг загвар болгон барих юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ