Хануй, Цагаан голын рашааны орчимд хоноглохыг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-28 15:59:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байдаг Хануй, Цагаан гол буюу Эмгэн булгийн рашааны орчимд аялал жуулчлал, амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарласан байна. 

Энэ шийдвэрийг сумын ИТХ-аас гаргасан бөгөөд "Ковид-19" цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сумын хэмжээнд аялал жуулчлал, амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх нутгийн иргэдээс бусад иргэдийг хувиараа отог, майхан барьж хоноглох, буухыг энэ оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хоригложээ. Сумын Засаг даргад шаардлагатай цэгт суурин болон хөдөлгөөнт хяналтын цэг байгуулж, иргэдээр хяналт тавиулах, Хануй, Цагаан голын рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр тусгаарлах байр бэлтггүүлэх чиглэлийг өгсөн байна.

Тус сумын Дулаанхаан багийн иргэдийн хурлын Төлөөлөгчдөд иргэдээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, рашааныг дагасан аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээг түр хязгаарлах хүсэлт ирүүлснийг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ