Их Британи улс ЕХ-ноос гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /Die Welt/. Их Британи улс 43 жилийн дараа ЕХ-ноос гарч байна.
Пүрэв гарагт Их Британи улс ЕХ-ноос гарах эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга явагдсан билээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө энэхүү санал асуулгын дүн гарч 52:48 хувийн харьцаатайгаар ард түмний олонхын саналаар Их Британи улс ЕХ-ноос гарах болсон тухай “BBC” суваг мэдээллээ.
Санал асуулгад нийт 30 гаруй сая хүн оролцсон нь 1992 оны сонгуулиас хойших хугацаан дахь хамгийн өндөр ирцтэй /71.8%/ олон нийтийн санал асуулга болжээ.
Энэхүү санал асуулгад оролцогсдоос Лондон хотын оршин суугчид болон шотландчууд ЕХ-нд үлдэхийн төлөө дийлэнх саналаа өгсөн бол Уэльсийн иргэд болон англичуудын ихэнх нь ЕХ-ноос гарах санал өгчээ.
Уг санал асуулгын үр дүнтэй холбоотойгоор Их Британийн Тусгаар тогтнолын намын (UKIP) тэргүүн Найжел Фараж хэлэхдээ "энэ өдөр бол Их Британийн Тусгаар тогтнолын өдөр" гэжээ.
Х.Сарнай