Ажлын байрыг дэмжих зээлийг 204 иргэн, аж ахуй нэгжид олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-24 15:35:08

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Архангайд “Ажлын байрыг дэмжих” зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна.


Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлийг ХААН банк 117 иргэн, аж ахуйн нэгжид 7,4 тэрбум төгрөг, Төрийн банк 46 иргэн, аж ахуйн нэгжид 9.0 тэрбум төгрөг, Хас банк 21 иргэн, аж ахуйн нэгжид 1.2 тэрбум төгрөг, Голомт банк 20 иргэн, аж ахуйн нэгжид 1,4 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус олгожээ.


Ажлын байрыг дэмжих зээлийг 154 иргэнд 10,3 тэрбум төгрөг, 50 аж ахуйн нэгжид 9,3 тэрбум төгрөг, нийт 204 иргэн, аж ахуйн нэгжид 19,6 тэрбум төгрөгийн зээл олгож 723 ажлын байрыг хадгалсан байна. 


Мөн Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг олгож эхлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1033 малчинд 13,1 тэрбум төгрөг, газар тариалангийн чиглэлээр 1 аж ахуйн нэгжид 120.0 сая, 1 иргэнд 30.0 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Холбоотой мэдээ