Нийт халдварын тохиолдлын 50,5 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-23 17:45:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 223 хүнд түргэвчилсэн, 148 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 64 тохиолдол илэрч, нийт 1291  боллоо.  

Байршлаар нь тодруулбал, Алтайн хүдрийн уурхайд 34, Есөнбулаг суманд 23, Бугат 1, Цээл 2, Дэлгэр суманд 2, Шарга суманд 1 тохиолдол бүртгэгдсэн тухай АОК-оос мэдээлэв. Тус аймгийн хэмжээнд 10 голомт идэвхтэй байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 7 голомтоос халдвар илэрчээ. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай 637 хүн эмнэлэг болон гэрээр эрүүл мэндийн тусламж авч байгаа аж. Тэдгээрийн 524 хөнгөн, 96 нь хүндэвтэр, 14 нь хүнд байгаа бол гурван хүний биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа. Зургаадугаар сарын 23-ны байдлаар нийт халдварын 50,5 хувь нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.


Холбоотой мэдээ