Хөвсгөл аймагт “Гамшгаас хамгаалах сургалтын танхим” байгууллаа

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-06-23 10:39:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр Гамшгаас хамгаалах сургалтын танхимтай боллоо. 


Сургалтын танхим нь аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч, иргэдэд зориулсан “Гамшиг, ослоос урьдчилсан сэргийлэх танхим”, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад сургалт зохион байгуулах зориулалттай “Аврагч мазаалайн-Аюулгүй өрх” танхимтай аж.


Уг танхимд нэг дор 20-80 хүнд сургалт зохион байгуулах боломжтой. Ингэснээр хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдэж байгаа юм. 


Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шаталсан сургалт явуулах нь аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ